Герман Улсын Саксон мужийн Бельм хотын асрамжийн газрын өндөр настууд “Пфизер” вакцины хоёр дахь тунг тариулж, вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан ч Их Британийн VUI202012/01 хэмээн нэрлэж буй коронавирусийн мутациар халдварласан байна. Тус асрамжийн газарт өнгөрсөн сарын 25-нд вакцинжуулалтын ажиллагааг бүрэн явуулж дууссан боловч лабораторийн шинжилгээгээр 14 хүнээс коронавирусийн шинэ мутаци илэрсэн юм.
Тус улсын эрх баригчдын мэдээлж буйгаар анх Их Британид илэрсэн коронавирусийн мутациар халдварласан иргэдэд ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй, маш сул шинж тэмдэг илэрч байгаа аж. Шинэ мутацийг энгийн шинж тэмдгээр илрүүлэх боломжгүй тул вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн биеийн нөхцөл байдлыг тогтмол хянаж байхыг Герман Улсын Өвчтөнүүдийг хамгаалах сангаас уриалсан юм.
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд коронавирусийн шинэ мутациар халдварлажээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |