• Өнөөдөр 2024-05-01

Баянзүрх дүүргийн "Тарвилан", "Шинэ үе" хотхонд хөл хорио тогтоожээ

2021-02-07,   1217

Баянзүрх дүүргийн V хороо 48а байр буюу "Тарвилан" хотхон,  205 дугаар байр, XIV хороо "Шинэ үе" хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар  "Тарвилан" хотхонд амьдардаг нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан гэнэ.
 
Тухайн байрнуудын иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжилт хийх иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг дүүргийн шуурхай штабаас зохион байгуулж байна.
 
Тусгаарлалтад орсон иргэд,
 
  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Баянзүрх дүүргийн "Тарвилан", "Шинэ үе" хотхонд хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188