• Өнөөдөр 2024-04-30

"Хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан халдвар нэмэгдэх эрсдэл болсон"

2021-02-07,   709

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан халдвар нэмэгдэх эрсдэл болсон. Тиймээс иргэд хөдөлгөөний хязгаарлалтаа хийж, нэгнийдээ зочлохгүй байхыг зөвлөж байна. Мөн ажлын газар, гэр бүлийнхээ хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Хүмүүсийн хоорондын харилцааг цөөн байлгаж байж энэ өвчнийг даван гарна. Гэхдээ манай улсад хөдөлгөөний хязгаарлалт муу байгаа учраас цаашдаа гурав, дөрөвдүгээр сард халдварын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ болих тархвар зүйн судалгаа байна" гэв.

"Хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан халдвар нэмэгдэх эрсдэл болсон"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188