• Өнөөдөр 2024-05-01

34 хүнээс халдвар нэмж илэрлээ

2021-02-07,   683

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 34 тохиолдол батлагджээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТЗӨСҮТНЭМТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд аймагт нийтдээ 14978 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 34 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр нь нийслэлд бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал.

Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1187 болж, улсын хэмжээнд кластер өвчлөл 1513 боллоо. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2023 болсон. үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эмчлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 547 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна" гэлээ. 


34 хүнээс халдвар нэмж илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188