• Өнөөдөр 2024-04-30

"Алтай" хотхонд коронавирусийн халдвар илэрчээ

2021-02-06,   1208

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд орших "Алтай" хотхонд өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн байна. Тодруулбал, тус хотхоны X байрны хоёрдугаар орцны нэгэн иргэнээс халдвар илэрчээ. Иймд Улсын онцгой комиссоос халдвар илэрсэн орцыг хамгаалалтад авч, шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг тусгаарлаж, тандалт, судалгааны ажлыг эхлүүлсэн аж. Маршрут болон хавьтагчийг тодруулах ажил үргэлжилж байгаа юм. 

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус хотхонд үйл ажиллагаа явуулдаг  "EFES" худалдааны төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. 


"Алтай" хотхонд коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188