• Өнөөдөр 2024-05-01

“X APARTMENT” хотхоны цагдаагийн хамгаалалтыг буулгалаа

2021-02-06,   819

Баянзүрх дүүргийн VIII хороонд байрладаг “X APARTMENT” хотхоны Б блокоос өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдэж, хамгаалалтад авсан. Гэвч тус хотхоны оршин суугчид өчигдөр халдварын талаар мэдээлэл өгөхгүй, шинжилгээний хариу гарахгүй, орц нь хогондоо дарагдаж, халуун, хүйтэн ус тасарсан зэргээс үүдэн эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр тус хотхоны цагдаагийн хамгаалалтыг буулгажээ. Баянзүрх дүүргийн онцгой комиссоос "Тус байрны дөрвөн блокийн иргэдийг гурван удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар, батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна. Цаашид, тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цаг авч, давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа" хэмээн мэдээллээ. Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг нийт оршин суугчдаас хүсчээ.

 


“X APARTMENT” хотхоны цагдаагийн хамгаалалтыг буулгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188