• Өнөөдөр 2024-05-01

Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж болзошгүй тул агаараа тогтмол сэлгээрэй

2021-02-06,   679

Агааржуулалтын хоолойгоор коронавирусийн халдвар дамжиж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Тэгвэл ЭМЯ-наас 11:00 цагийн мэдээллээрээ энэ талаарх мэдээлэл өглөө.

Агааржуулалтын хоолойгоор коронавирусийн халдвар дамжиж байгаа нь дэлхийн аль ч оронд батлагдаагүй ч халдвар дамждаг байх магадлалтай гэнэ. Учир нь  тухайн үеийн агаар байхгүй болчихсон, агааржуулалтын хоолой хананы цаана байдаг болохоор судалгаа хийх боломжгүй байгаа аж. Гэхдээ үнэхээр халдвар тархдаг бол үүнээс сэргийлэх боломжтой. Энэ нь агаар сэлгэлтээ байнга хийх юм.

Мөн гэрэл ассан нөхцөлд агааржуулагч ажилладаг бол хоногийн 24 цагийн долоод нь агааржуулагчаа ажиллуулахыг зөвлөлөө. Түүнчлэн дотор орчны агаарын температур 20-24 хэм, чийгшил 25 хувь байвал зохимжтой гэнэ.

 


Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж болзошгүй тул агаараа тогтмол сэлгээрэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188