• Өнөөдөр 2024-04-30

Улаанбааатарт коронавирусийн 12 голомт өндөр идэвхтэй байна

2021-02-06,   651

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20853 хүнд  PCR шинжилгээ хийснээс 61 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 1989 боллоо.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Коронавирусийн эсрэг голомтын хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагын 2430 жилтан ажиллаж байна. Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ЗӨСҮТ-ийн лаборатори ажиллаж, уртын тээврийн жолооч нарт тандалт, судалгаа хийж, коронавирусийн PCR шинжилгээ хийж байгаа. Улаанбаатар хотод коронавирусийн өргөн тархалттай 12 голомт байна" гэв.

 

 


Улаанбааатарт коронавирусийн 12 голомт өндөр идэвхтэй байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188