Израил Улсын Тель Авив хотын эрүүл мэндийн төвд бүтээсэн EXO-CD24 хэмээн нэрлэж буй эмийг хэрэглэсэн коронавирусээр халдварласан 30 хүн бүрэн эдгэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн уг эмийн туршилтад хамрагдсан 30 хүний 29 нь удалгүй бүрэн эдгэж, эмнэлгээс гарсан бол нэг нь хэд хоногийн турш эмийг хэрэглэснээр бүрэн эдгэсэн аж.
Гэвч уг эм нь дөнгөж туршилтын эхний үе шатаа даваад буй бөгөөд цаашид илүү хурдан ажиллаж, дараагийн шатны туршилтуудыг эхлүүлж, илүү олон хүн хамруулах хэрэгтэй байгаа талаар тус эмийг бүтээсэн Израил Улсын Ичилов эрүүл мэндийн төвийн профессор Надир Арбер мэдээллээ. EXO-CD24 эм нь протейнийг уушгинд хүргэж, дархлааны системийг тогтворжуулж, шинж тэмдгийг нь бууруулан вирустэй тэмцдэг гэнэ.
Израилд бүтээсэн коронавирусийн эсрэг эм хүний биед 100 хувь үйлчилж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |