• Өнөөдөр 2024-04-30

"Монгол шир" компаниас коронавирусийн 45 тохиолдол бүртгэгджээ

2021-02-06,   830

 

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20853 хүнд  PCR шинжилгээ хийснээс 61 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 1989 боллоо.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн үед халдварын голомт, цар хүрээ тэлж, Улаанбаатар хотод хэд хэдэн хороонд өвчлөл бүртгэгдэж, идэвхжил ихтэй байна. Сүүлийн долоо хоногт "Монгол шир" компани, гутлын цех, "X  апартмент" хороололтой холбоотой халдварууд голомтлон гарч байна. "Монгол шир" ХК-д 45  тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь тус компанийн ажилтан бол үлдсэн нь гэр бүл, найз нөхөд хүмүүс. Гутлын цехээс зургаан ажилтан халдвар авч, гэр бүл, найз нөхөд гээд нийт 31 тохиолдол бүртгэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвд үйлчилгээ явуулдаг гурван хүн өвчилсөн бол тэдгээрийн ар гэр, ах дүү гээд 25 хүн халдвар авлаа. Банк бус санхүүгийн байгууллагын долоон хүн халдвар авч, түүнээс улбаатай байгууллагаар үйлчлүүлсэн болон гэр бүлийн 42 хүн халдвар авсан. "X  апартмент"-д СӨХ-ны дөрвөн хүн халдвар авснаас оршин суугч гээд 13 хүн өвчиллөө. Мөн хоёрдугаар сарын 1-нээс "Амгалан" амаржих газраас халдвар гарч, долоон тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн хоёр нь төрсөн эх, үлдсэн нь эмнэлгийн ажилтнууд. Иймээс тус амаржих газрын үйл ажиллагааг зогсоож, эрэмбэлэн ангилалт хийж байна" гэв.

 


"Монгол шир" компаниас коронавирусийн 45 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188