• Өнөөдөр 2024-04-30

Монголд коронавирусийн халдвартай хүний тоо 1989 боллоо

2021-02-06,   763

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20853 хүнд  PCR шинжилгээ хийснээс 61 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1153, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1479 тохиолдол  бүртгэгдээд байна. 19 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 1989 болж, үүнээс 1449 нь буюу 73 хувь нь эдгэрсэн гэнэ.

ХӨСҮТ, Цэргиийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 527 хүн эмчлүүлж байна. Тэдгээрээс маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 79, хөнгөн 442 хүн байгаа аж.

 


Монголд коронавирусийн халдвартай хүний тоо 1989 боллоо
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188