• Өнөөдөр 2024-05-01

Коронавирусийн халдвар 61 хүнээс илэрлээ

2021-02-06,   722

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, Дорноговь аймгийн вирус судлалын, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн салбар лабораторид 20853 хүнд  PCR шинжилгээ хийснээс 61 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр хүн нь Улаанбаатар хотынх, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд гэнэ. Тодруулбал, "Монгол шир" компани, гутлын цех, банк бус санхүүгийн байгуулага, нийслэлийн "Амгалан" амаржих газар, гэр бүлийн ойрын хүмүүс аж. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1153, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1479 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин аймгуудад халдвар илрээгүй аж.

 


Коронавирусийн халдвар 61 хүнээс илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188