• Өнөөдөр 2024-04-30

Халдвар илэрсэн “Х апартмент” хотхоны зарим оршин суугчид халуун, хүйтэн усгүй байна

2021-02-05,   901

Баянзүрх дүүргийн “Х апартмент” хотхоны оршин суугчдаас халдвар илэрч, тус байрыг тусгаарлаад байгаа билээ. Тэгвэл тус хотхоны оршин суугчид өнөөдрөөс эхлэн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Учир нь, өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд тусгаарлалт хийсэн ч  үүнээс хойш оршин суугчдад ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд ариутгал хийгээгүй, орц нь хогондоо дарагдсан байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээ хариу одоо хүртэл гараагүй байгаа аж. Мөн зарим байр  усгүй, алчуур хатгаагч нь задарсан байдалтай байгаа гэнэ. Тус хотхоны 420 айлын 1200 гаруй иргэн хүндхэн байдалтай байгаа талаараа мэдээллээ. Тэд тусгаарлалтын хугацаа хэзээ дуусах нь тодорхойгүй байхад хатуу хөл хорио зэрэгт шилжих нь хэмээн бухимдаж байна.

 


Халдвар илэрсэн “Х апартмент” хотхоны зарим оршин суугчид халуун, хүйтэн усгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-06 13:54:58
    Зочин: Сүүлийн үеийн байрууд чанаргүй сантехник муутай юм байна лээ үзэмжнээс цаашгүй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188