• Өнөөдөр 2024-04-30

"Нэг хүнд ногдох эмчилгээний найман сая төгрөг нь дан ганц эмийн үйлчилгээ биш"

2021-02-05,   788

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-БНЭУ-аас болон ДЭМБ-аас вакцин оруулж, ирэхээр болсон. Хэзээ ирэх вэ. Эхний ээлжинд ямар хүмүүс хамрагдах вэ?

-Вакциныг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хөөцөлдөж эхэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаад солигдсон. Бид хоёр, гуравдугаар сард вакцин орж ирэх боломжтой гэж харсан. 2021 оны нэгдүгээр улиралд гэхэд Монгол Улс вакцин авч, дархлаажуулах ажлаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Вакцинд хэрхэн хамрагдах талаар өчигдрөөс эхлэн сургалтад эмч, эмнэлгийн ажилчид хамрагдаж эхэлсэн. ДЭМБ-ын цахим сургалтад 120 гаруй эмч нарыг хамруулж байгаа.

-Халдвар авсан иргэдийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа. Энэ дундаж үнэ үү?

-Нэг хүнд ногдох эмчилгээний найман сая төгрөг гэдэг нь дан ганц эмийн үйлчилгээ биш. Тухайлбал, шинжилгээ хийх зардал орно. Нэг хүнд 4-5 төрлийн шинжилгээ хийж байгаа. Энэ нь тухайн хүний биеийн байдлыг харгалзан хэдэн төрлийн шинжилгээнд хамруулахаа шийднэ. Мөн хоол, тусгаарлалтын хувцас хэрэглэлийн зардал орж байгаа. 

-Ирэх саруудад халдварын тоо нэмэгдэх эрсдэлтэй гэж байгаа. Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд байгаа юу?

-Гуравдугаар сард халдвар нэмэгдэх магадлалтай байгаа. Тархвар зүйн мурийгаас харахад энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн халдварын тоо, хавьтлууд нэмэгдэж байгаа. Тусгаарлалтад орсон хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Одоогийн нөхцөл болон цаашдаа 30 мянга орчим хүн өвчлөхөд эмч, эмнэлийн ажилтан хангалттай хүрэлцээтэй. Цаашлаад байдал хүндэрвэл өндөр насны тэтгэвэрт гарсан, бусад хувийн хэвшилд ажиллаж байгаа эмч нараа дайчлах төлөвлөгөө бий. 


"Нэг хүнд ногдох эмчилгээний найман сая төгрөг нь дан ганц эмийн үйлчилгээ биш"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188