• Өнөөдөр 2024-05-18

А.АМБАСЭЛМАА: 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-02-05,   684

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 38 тохиолдол батлагджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТЗӨСҮТНЭМТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд аймагт нийтдээ 14283 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Халдварын тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа юм. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж, хавьтлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод нийт 1092 тохиолдол боллоо" гэсэн юм. Түүнчлэн нийслэлд идэвхтэй таван голомт байгаа бөгөөд "Монгол шир" компанийн эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбоотой өргөжүүлсэн тандалт хийхэд долоон хүнээс нэмж халдвар илэрчээ.


А.АМБАСЭЛМАА: 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188