• Өнөөдөр 2024-05-18

"Монгол шир" арьс, ширний үйлдвэрээс коронавирусийн 18 тохиолдол бүртгэгдлээ

2021-02-03,   1036

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээс хойш 18 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, "Монгол шир" ХХК-ийн ажилчдаас халдвар илэрсэн байна. Энэ талаар бид тус компанийн холбогдох ажилтнаас энэ талаар тодруулахад "Мэдээлэл өгч болохгүй гэсэн" гэх тайлбарыг өглөө. Харин Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Тус компанийн 18 ажилтан халдвар аван нь үнэн. Одоогоор хэчнээн хүн тусгаарласан, эх үүсвэрийн голомт нь хаана байгаа зэрэг тодорхой мэдээлэл ирээгүй байна" гэсэн юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер өвчлөл юм.

Мөн цайны газраар үйлчлүүлсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Улаанбаатар хотод 20 гаруй идэвхтэй голомт байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна.


"Монгол шир" арьс, ширний үйлдвэрээс коронавирусийн 18 тохиолдол бүртгэгдлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188