• Өнөөдөр 2024-05-18

Он гарснаас хойш АНУ-д коронавирусийн улмаас 100 мянга гаруй хүн нас баржээ

2021-02-03,   710

АНУ-д өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж байв.

Тэгвэл он гарснаас хойших хоёр сарын хугацаанд коронавирусийн улмаас 100317  хүн нас барж, нийт нас барагсдын тоо 446689 болжээ.

Коронавирусийн дэгдэлт хамгийн их байгаа улсуудыг Бразил, Их Британи тэргүүлж байна. Тодруулбал, Бразил Улсад 200 мянга, Их Британид 100 мянган хүн тус вирусийн улмаас нас баржээ.

Харин дэлхий дахинд коронавирусийн 103 сая тохиолдол бүртгэгдэж, 2.24 сая хүн нас бараад байна.  

 


Он гарснаас хойш АНУ-д коронавирусийн улмаас 100 мянга гаруй хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188