• Өнөөдөр 2024-05-18

Их Британид ахин мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар илэрлээ

2021-02-03,   867

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Их Британи болон Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар тогтоогдсон юм. Энэхүү хувилбарууд нь 70 хувиар илүү тархдаг нь батлагдаад байв.

Их Британийн Олон нийтийн эрүүл мэндийн төв коронавирусийн өөр нэгэн мутацид орсон хувилбарыг тогтоон, судалгааны ажилдаа оржээ. Судалгаагаар энэхүү хувилбар нь E484E генетикийг агуулсан бөгөөд Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусийн хувилбарын шинжийг агуулж буй аж.

Одоогоор мэргэжилтнүүд энэ хувилбарт вакцин үйлчлэх, эмэнд дарагддаг эсэх талаар судалж байна. Одоогоор Их Британийн Бристоль хотод 11 тохиолдол, Ливерпүүл хотод 32 кластер өвчлөл бүртгэгджээ. Өмнөд Африкийн хувилбарыг яаралтай шинжилж буй бөгөөд бусад нутагт тархсан эсэхийг судалж байна.

Лестерийн их сургуулийн вирус шинжээч, доктор Жулиан Тан “Энэ мутаци гэнэтийн зүйл биш ч маш санаа зовоосон асуудал. Вирусийг цааш мутацид орохоос сэргийлэх үүднээс хөл хорио тогтоож, халдварыг бууруулах нь чухал. Үгүй бол вирус цааш тархаж, “хөгжсөөр” байна” гэв.

Зарим судалгаагаар энэхүү E484E вирус нь хүний биед эсрэг биет үүсгэх буюу дархлаа тогтоох явцыг эсэргүүцдэг байж магадгүй гэнэ.

Коронавирусийн эсрэг “Модерна” вакцин нь өмнөх шинэ мутацид эерэг нөлөө үзүүлж буй нь тогтоогдсон бөгөөд шинээр бүтээсэн “Новавакс” болон “Жанссен” зэрэг вакцин Их Британид бүртгэгдсэн шинэ хувилбарт өндөр хувийн эерэг нөлөө үзүүлээд буй нь мэргэжилтнүүдийн найдвар болоод байна.

Вирус мутацид орох нь гайхах зүйл биш бөгөөд вирус хөгжихийн тулд мутацид ордог.

 

 


Их Британид ахин мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188