• Өнөөдөр 2024-05-17

XIII хорооллын "Нүүдэлчин" цайны газраар үйлчлүүлсэн нэг иргэнээс халдвар илэрчээ

2021-02-03,   691

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илрээд байгаа юм. Эдгээр тохиолдол нь нийслэлд гарсан голомтын ойрын болон дам хавьтал гэдгийг албаныхан мэдээлсэн. Халдварын голомт албан байгууллага, үйлчилгээний газарт илэрч байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш 20 орчим голомт бий болжээ. Тархалт нэмэгдэж байгаатай холбоотой халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхаарууллаа. 
 
Өчигдөр хийсэн өргөжүүлсэн тандалтын шинжилгээнд 120 гаруй хүн хамрагдаж, XIII хорооллын "Нүүдэлчин" цайны газраар үйлчлүүлсэн нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Тиймээс тус цайны газрын  ажилчид болон ойрын хавьтлыг тусгаарлажээ. Мөн сүүлийн долоо хоногт тус цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.

XIII хорооллын "Нүүдэлчин" цайны газраар үйлчлүүлсэн нэг иргэнээс халдвар илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188