• Өнөөдөр 2024-05-17

УОК: Энэ сарын 10-20-ны хооронд хөл хорио тогтоохоор төлөвлөж байна

2021-02-02,   1125

Улсын онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас хуралдах талаар бид мэдээлсэн. 
 
Тус хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
 
Мөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын онцгой комисст хүргүүлсэн. Тэгвэл дээрх саналыг үндэслэн Улаанбаатар хотод Цагаан сарын баяраар буюу хоёрдугаар сарын 10-20-ныг дуустал хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа аж.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс 2021 оны хоёрдугаар сарын 6-20-ныг хүртэл хөл хорио тогтоох санал гаргасан ч дэмжигдээгүй байна.

УОК: Энэ сарын 10-20-ны хооронд хөл хорио тогтоохоор төлөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 21:57:00
    Баттулга: 10 аас 20 бол зөв шийдвэр байна дэмжиж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188