• Өнөөдөр 2024-05-17

Б.БААТАРХҮҮ: Цагдаагийн алба хаагчид байр андуурч хамгаалалтад аваагүй

2021-02-02,   556

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 болон 170А байрны хоёр оршин суугчаас коронавирусийн халдвар илэрч, тус байруудыг хамгаалалтад авсан. Тэгвэл цагдаагийн байгууллагын алба хаагчид 170А байрыг 170С байртай андуурч хамгаалалтад авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагаас эхлээд 170 дугаар байрны .... тоот гэж хэлсэн юм байна. Тодруулбал, 170-ийн А юм уу B гэж хэлээгүй гэсэн үг. Тус тоот нь 170 дугаар байрны бүх блок байранд байдаг учир С байрнаас нь эхлэн шалгаж байтал нь эрүүл мэндийн байгууллагаас А байр гэдгийг хэлсэн. С байрыг тусгаарлаагүй. Зүгээр тууз татах гэж байхад мэдээллээ тодорхой болгож хэлсэн юм байна” гэв.

 

 


Б.БААТАРХҮҮ: Цагдаагийн алба хаагчид байр андуурч хамгаалалтад аваагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188