• Өнөөдөр 2024-05-17

Налайх дүүрэгт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2021-02-02,   684

Налайх дүүрэгт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Өвөршанд болон Нисэхийн 40 дүгээр байрыг хамгаалалтад авч, тусгаарлажээ. Энэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн дарга Л.Байгаль “Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээгээр Налайх дүүргээс халдвар илэрсэн талаар мэдээлээгүй. Гэтэл 11:00 цагийн мэдээнээс хойш ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамнаас холбогдож "Өчигдрийн тандалт, судалгаагаар хоёр тохиолдол гарсан байх магадлалтай байна. Тандалт хийнэ үү" гэсэн чиглэл өгсөн. Тийм учраас Өвөршанд болон Нисэхийн 40 дүгээр байр гэсэн хоёр газрыг хамгаалалтад аваад байна. Тодруулбал, VII болон VIII хороонд хоёр тохиолдол батлагдсан. Тэр хавийн бүх хүнийг тандалт, судалгаанд хамруулж байна.

Тухайн хоёр иргэний нэг нь Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо гэсэн хаягтай. Хүүхдүүд нь Налайх дүүрэгт амьдардаг учир хүүхдүүд дээрээ ирсэн. Нөгөөх нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь Налайх дүүрэгт амьдардаг учир тэдэн дээрээ ирсэн, ийм хоёр тохиолдол байна” гэв.


Налайх дүүрэгт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188