• Өнөөдөр 2024-05-18

Баянзүрх дүүргийн XXV хорооны 100, 170А байрны хоёр иргэнээс коронавирус илэрчээ

2021-02-02,   651

Баянзүрх дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэрт байрлах 100, 170А дугаар байранд оршин суудаг хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Иймд тус байрыг хамгаалалтад авч, оршин суугчдаас нь шинжилгээ авах ажил эхлүүлээд байгаа аж. Шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч хөл хорих эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн тус дүүргийн V хороонд байрлах II байрны наймдугаар орцонд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Оршин суугчдыг нь мөн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж.

Иймд оршин суугчдыг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс

 


Баянзүрх дүүргийн XXV хорооны 100, 170А байрны хоёр иргэнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188