• Өнөөдөр 2024-05-17

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "Ковакс"-ийн вакцин оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ

2021-02-02,   535

Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсэг хуралдлаа. Цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж буй. Тус Ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрбээр “ДЭМБ болон “Ковид-19” халдварын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улсаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрийг эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” гэлээ.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "Ковакс"-ийн вакцин оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188