• Өнөөдөр 2025-02-07

Хятадад 3000 гаруй хуурамч вакцин үйлдвэрлэсэн 80 гаруй хэрэгтнийг илрүүлжээ

2021-02-03,   2588

     БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас өнгөрсөн есдүгээр сард судалгаа хийж, хуурамч вакцин үйлдвэрлэж буй хувь хүн, байгууллагуудыг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Улмаар тус ажлын хүрээнд 3000 гаруй хуурамч вакцин үйлдвэрлэж, Бээжин, Жиансу, Шаньдун хотуудад тараасан 80 гаруй  хэрэгтнийг баривчилсан байна.

       Нийт таван сарын хугацаанд хийсэн уг ажлаар коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэж, давсны уусмал форсункуудад хийж, борлуулж, өндөр үнээр зарснаар асар их хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлэглэл байсныг тогтоожээ. Мөн тэдний дунд ажил орлогогүй энгийн иргэд ч олон байгааг тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн аж.


Хятадад 3000 гаруй хуурамч вакцин үйлдвэрлэсэн 80 гаруй хэрэгтнийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-04 22:18:34
    Хочин: Хур/баатар л Хятад бидэнд унэгуй вакцин егне гэсэн гээд л нисээд байсан ... Ашгуй Сан. сайд огцорч дотор уужрав ! Орос ах гарын эд , эдлэл баараггуй шуу !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-04 19:11:19
    Сарантуяа: Гадаадын сэтгүүлч вакцин авах нэрийдлээр хятадад очиж энэ бүхнийг илчилсэншүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-04 02:33:00
    MGL: Оросын Спутник-г баруунд сайнаар үнэлж авах талаар ярьж байна. Монголд энэ вакцин таарна. Найдвартай,Хямд.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-03 16:25:45
    Зоч: Хятад вакцин үнэгүй авна гээд бсан яамрав бидниигээ туршилтын хулгана болгох санаа байж вакцин хиинэл гээд бга шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-03 12:53:28
    Нэр байхгүй : Одоо аль хэдийн хэдэн нөхдүүд авахаар, ард иргэдэд эхлээд хийхээр ярьчихсан л байгаа да
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 16:54:08
    Иргэн: За тэр харж байгаа биз манай төр засаг Энэтхэг,Хятад аас вакцин үнэгүй өгнө гэсэн манай засгийн газар авна гээд байгаа яачиж бодсон үнэгүй юм гэж байхгүй шүү дээ ард түмнээ туршилтын туулай болгох санаа байна уу даа гэж харагджын шүү засгийн газрын хаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188