“Блүмберг” агентлагийн мэдээлснээр АНУ-д коронавирусийн эсрэг вакцины эхний тунг тариулсан иргэдийн тоо 26.5 саяд хүрсэн байна. Энэ үеэр Жон Хопкинсийн их сургууль АНУ-д коронавирусийн нийт 26.2 сая тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. ”Дэлхий нийтийг аюулд оруулж буй коронавирусийг хүн төрөлхтөн анх удаа ялан дийлсэн гэж хэлж болохоор байна” хэмээн АНУ-ын эрсдэлийн бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэгдлээ илэрхийлж байна.
АНУ-д өдөрт дунджаар 1.35 сая иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж байгаа гэсэн судалгаа гарсан нь бусад орны аль ч вакцинжуулалтын хөтөлбөрөөс илүү өндөр үзүүлэлт болсон. Гэсэн хэдий ч тус улс өнөөг хүртэл халдварын нийт тохиолдол, нас баралтын тоогоороо нэгдүгээрт бичигдэж, муу үзүүлэлттэй хэвээр яваа аж. Тус улсад нийт 443 мянга гаруй нас баралт бүртгэгджээ.
| Хүн төрөлхтөн анх удаа коронавирусийг ялан дийллээ гэв |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |