• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн халдвар авсан дөрвөн иргэн нас баржээ

2021-02-02,   3524

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өгч, 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар хэлсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн ажилтан, 17 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал аж. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1832, дотоодын халдвар авсан хүний тоо 1323 боллоо. Мөн 13 хүн эдгэрч, нийт эмчлэгдсэн хүний тоо 1384 боллоо.  Харин ХӨСҮТ-ийн халдвартын клиник, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Цэргийн төв эмнэлэгт нийт  448 иргэн эмчлэгдэж байна. Мөн коронавирусийн халдварын улмаас нийт дөрвөн иргэн нас баржээ. Тодруулбал, хоёр нь коронавирусийн халдварын улмаас, хоёр нь эмчлэгдэж байхдаа бусад шалтгааны улмаас нас барсан аж. 

 


Коронавирусийн халдвар авсан дөрвөн иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 15:35:45
    Зочин: Баясгаланг халаач гэж ард түмэн хүсч байгаа шүү. Ямар хамгаалалттай хүн болохоороо үлдчихээд байгаа юм бэ. Монголд Covid оор хүн үхээгүй гэж ярихаа болиоч. 4 хүн гэж мэдээлээд байгаа юм бишүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 12:24:15
    Иргэн: Өчигдор орой тусгаарлалтөнд байсан 31 хүмүүсииг хөсүт рүү аваад явлаа гэсэн юу болсон өнөө өглөөнии мэдээ ямар сонин болвоо хуучин хүмүүсээ яасан аваад хаяЧихаа юу шинэ сайд өөрчлөлтөө хииж байгаа юмуудаа тэр өргөө амаржих газраа Баясгалан гаа авч хаяхаа мартавдаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188