• Өнөөдөр 2024-05-18

БГД-ийн зургаан байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарч, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа

2021-02-01,   474

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн орон сууц, орцуудыг цагдаагийн хамгаалалтад авч, оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулдаг.
 
Энэ дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны 136 дугаар байр, гуравдугаар хорооны Цагдаа хотхон 30б байр, дөрөвдүгээр хорооны 4а байр, 15 дугаар хорооны 23а байрны II орц, 21 дүгээр хорооны Горьк нийтийн байр болон 25 дугаар хорооны Голден паркийн 302 дугаар байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг нь шинжилгээнд хамруулжээ.
 
Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул дээрх байруудын цагдаагийн хамгаалалтыг буулгасан хэмээн Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

БГД-ийн зургаан байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарч, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188