• Өнөөдөр 2024-05-18

Завхан аймгийн шуурхай штаб: Манайд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон нь үнэн

2021-02-01,   1128

Завхан аймгийн Улиастай суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Тухайн иргэн нь Улаанбаатар хотоос өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд аймагтаа очсон бөгөөд гэрийн тусгаарлалтад байх хугацаанд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ.Завхан аймгийн онцгой комиссын нэгдүгээр сарын 19-ны хуралдаанаар Улаанбаатар хотод гацсан иргэдээ нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр татан авах шийдвэр гаргаж, өнгөрсөн сарын 21-25-ны хооронд нийслэлээс иргэдээ татан авсан байна. Завхан аймагт хөл хорио тогтоосон талаар аймгийн онцгой комиссын шуурхай штабтай холбогдож мэдээлэл авлаа.
 
-Завхан аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэлээ. Энэ үнэн үү?
 
-Үнэн. Тухайн иргэн нь Улаанбаатар хотоос иргэдээ татах үеэр аймагтаа ирсэн. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож, аймгаас орох, гарах хөдөлгөөний түр хязгаарлаад байна.
 
-Сэжигтэй тохиолдлыг тусгаарласан уу. Шинжилгээний хариу нь хэзээ гарах вэ?
 
-Тухайн иргэнийг гэр бүлийн хамт тусгаарласан. Гэртээ гурвуулаа амьдардаг. Гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна лээ. Өнөөдөр шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй байгаа.
 
-Өмнө нь танай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байсан шүү дээ. Энэ иргэн тусгаарлалтандаа байгаа юу?
 
-Тийм ээ. Тухайн хүн нь тусгаарлалтад байгаа. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй.
 
 
 

Завхан аймгийн шуурхай штаб: Манайд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188