• Өнөөдөр 2024-05-07

“Болдтөмөр Ерөө гол” ХХК: Уурхайд халдвар илэрч, 40 ажилтныг тусгаарласан

2021-02-01,   1716

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болдтөмөр Ерөө гол” компанийн ажилтнаас халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, тус компани нь нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцжээ. Уурхайд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас очсон байна. Ингэхэд нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн удирдлагаас тодруулахад “Манай компани 500 гаруй ажилтантай. Халдвар илэрсэн иргэн нь манай үндсэн ажилтан. Манай байгууллага коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш ээлж солиогүй. Өөрөөр хэлбэл, өчигдөр уурхайд ирсэн ажилтнууд 80 хоног гэртээ байсан гэсэн үг. Ээлж солих ажилтнуудыг шинжилгээнд хамруулж, УОК-ын зохих журмын дагуу уурхайд авчирсан. Баазад ирсний дараа ажилтнуудаас дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрлээ. Шинжилгээний хариуг PCR-аар баталгаажуулсан. Харин бусад ажилтнаас халдвар илрээгүй. Халдвар илэрсэн иргэнтэй хамт зорчиж ирсэн 40 хүнийг баазад тусгаарласан байгаа. Аймгийн Онцгой коммисын гишүүд яг одоо манай компанийн байранд ажиллаж байна. Албаныхан халдвар илэрсэн иргэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал эсэхийг одоогийн байдлаар хэлээгүй” хэмээлээ. Түүнчлэн тус иргэн нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байжээ. Одоогийн байдлаар түүний гэр бүлийнхнээс шинжилгээ авах ажил өрнөж байгаа аж.

Ташрамд дурдахад, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани гэдгээр нь олон нийт мэднэ.  


“Болдтөмөр Ерөө гол” ХХК: Уурхайд халдвар илэрч, 40 ажилтныг тусгаарласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-01 23:13:10
    osor jam: Delgersaihan bol cv gees ilvv luiwarchin.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188