• Өнөөдөр 2024-05-17

Коронавирусийн шинэ голомт Сонгинохайрхан дүүрэгт үүслээ

2021-02-01,   926

Эрүүл мэндийн яам коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сонгинохайрхан дүүрэгт халдварын шинэ голомт үүссэн талаар мэдээлэв. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэнтэй хамт ажилладаг найман хүнээс  мөн халдвар илэрсэн. Энэ бол шинэ голомт " гэв.
Түүнчлэн нийслэлд Баянзүрх дүүргийн VIII хороо Х-апартмент, Микс пицца, Наркологийн төв эмнэлэг, "Монос" эмийн сан, асрамжийн газар, мөн Баянзүрх дүүргийн V хорооны гуравдугаар байранд халдварын голомт идэвхтэй хэвээр байгаа аж.
Эрсдэлийн үнэлгээгээр нийслэлд халдварын тархалт бий болоход маш ойрхон байна гэсэн дүгнэлт гарчээ
Мөн Сэлэнгэ аймагт очсон уул уурхайн компанийн нэг ажилтнаас халдвар илэрч, Улаанбаатар хот руу шилжүүлжээ. Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоог өмнөх долоо хоногтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Эрсдэлийн үнэлгээгээр нийслэлд халдварын тархалт бий болоход маш ойрхон байна гэсэн дүгнэлт гарчээ. 
 

Коронавирусийн шинэ голомт Сонгинохайрхан дүүрэгт үүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188