• Өнөөдөр 2024-05-07

СЭЛЭНГЭ АЙМАГ: Ерөө сумын уурхайд ажиллахаар ирсэн иргэнээс коронавирус илэрлээ

2021-02-01,   996

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

“Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болдтөмөр Ерөө гол” компани нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцсон байна. Уурхайд 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн. Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул PCR шинжилгээ авсан. PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр нь очиж ажиллаж байна” гэлээ.

 


СЭЛЭНГЭ АЙМАГ: Ерөө сумын уурхайд ажиллахаар ирсэн иргэнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188