• Өнөөдөр 2024-05-18

Нийслэлд идэвхтэй байгаа дөрвөн голомтын хавьтал 8383 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

2021-01-29,   583

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өгч, 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар хэлсэн. Эдгээр 18 иргэн коронавирусийн өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах "Х-апартмент" хотхон, Микс пицца, Наркологийн эмнэлэг, Баянгол дүүргийн XII хорооны 19 дүгээр байрны голомтоос халдварласан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн.

Түүнчлэн нийслэлд коронавирусийн дөрвөн кластер голомт идэвхтэй байгаа бөгөөд эдгээрийг задалбал:

  • Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х апартмент"-д бүртгэгдсэн халдварын голомтод өргөжүүлсэн тандалтаар 562 хүнд шинжилгээ хийхэд найман хүнээс халдвар илрээд байна.
  • Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах "Х апартмент"-д гарсан халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учраас хоёрдогч хавьтал 94 хүнээс шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээ үргэлжилж байгаа аж.
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой халдварын голомтод хоёр хүн өвчлөөд байсан бөгөөд тэдний гэр бүл, найз нөхөд зэрэг нийт долоон иргэн коронавирусийн халдвар авсан.
  • "Микс пицца" компанийн ажилтан халдвар авсан учир өргөжүүлсэн тандалт хийхэд нийт зургаан хүнээс халдвар илэрсэн.
  • "Bul"l ресторанд хоёрдогч хавьтал ажилладаг учраас 40 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан байна.
  • Хан-Уул дүүргийн XI хорооны "Peace village" хотхоны 209 дүгээр байранд халдвар гарсан учраас 80 хүнээс шинжилгээ авсан.
  • Сүхбаатар дүүргийн IX хороо Цэлмүүн тауэрт халдвар гарсантай холбогдуулан 119 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1163, хоёрдогч хавьтал 7220 хүн бүртгэгдээд байна. Мөн Дархан-Уул аймгаас өчигдөр коронавирусийн халдвартай иргэн тээвэрлэгдэн ирсэн. Тухайн иргэн энэ сарын 20, 25-нд тус аймагт очиж байсан учир Дархан-Уул аймгийн 838 иргэнээс шинжилгээ авчээ. Тэдгээр иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Түүнчлэн тус иргэн Баянзүрх дүүргийн XIX хорооны 500 оюутны байранд амьдардаг тул тус байрны 41 өрхийн 110 иргэнээс өчигдөр шинжилгээ авсан билээ. 


Нийслэлд идэвхтэй байгаа дөрвөн голомтын хавьтал 8383 иргэнийг шинжилгээнд хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188