• Өнөөдөр 2024-05-17

А.АМБАСЭЛМАА: 18 хүнээс коронавирус илэрлээ

2021-01-29,   592

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ вирус судлалын лабораториудад нийт 12885 иргэнээс шинжилгээ авахад 18 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 болж, улсын хэмжээнд 1710 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 76.2 хувь буюу 1303 иргэн эмчлэгдсэн байна. Харин дотоодын халдвар буюу кластер голомтод 1203 иргэн коронавирусийн халдвар аваад байна. Одоогоор 394 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн эмчлэгдэж байна.


А.АМБАСЭЛМАА: 18 хүнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188