• Өнөөдөр 2024-05-18

Завханд бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй гурван тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ

2021-01-28,   649

Завхан аймаг руу зорчиж явсан гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч, коронавирусийн  халдвар авсан байж болзошгүй байсан. Тэгвэл тэдний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй болох нь батлагджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажиллагааны хүрээнд энэ сарын 27-нд Завхан аймаг руу зорчсон Улиастай сумын Богдын гол баг болон Жинст багийн хоёр, Баянтэс сумын нэг, нийт гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч, тусгаарласан. Иймд эдгээр иргэний шинжилгээний хариуг PCR-аар баталгаажуулахаар сорьцыг нь Улаанбаатар хот руу хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр (2021.01.28) шинжилгээний хариу эерэг гарч, халдваргүй болох нь батлагджээ. Мөн эдгээр иргэний ойрын болон дам хавьтал 20 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

PCR шинжилгээний хариу гартал буюу нэгдүгээр сарын 27-ны 19:00 цагаас нэгдүгээр сарын 28-ны 21:00 цаг хүртэл тус сумдаас гарах, орох, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Тэгвэл эдгээр гурван иргэний шинжилгээний хариу сөрөг гарснаар хязгаарлалтыг буурууллаа. Мөн тус аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос ирсэн иргэд болон хамт амьдарч байгаа хүмүүс гэрийн ажиглалтын журам зөрчсөн тохиолдолд өөрсдийнх нь зардлаар тусгаарлах байранд байлгахаар шийдвэрлэжээ.


Завханд бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй гурван тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188