• Өнөөдөр 2024-05-18

Дархан-Уул руу хүнс тээвэрлэсэн, коронавирустэй жолооч 500 оюутны байранд амьдардаг байжээ

2021-01-28,   815

Баянзүрх дүүргийн XIX хорооны 500 оюутны байранд хөл хорьж, хамгаалалтад аваад байгаа. Өнөөдөр тус байранд амьдардаг иргэдээс коронавирусийн шинжилгээ авсан юм. Тодруулбал, Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан жолоочоос өнөөдөр (2021.01.28) коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тухайн иргэн тус 500 оюутны байранд амьдардаг байжээ.

Тус байранд амьдардаг 41 өрхийн 110 иргэнээс коронавирусийн шинжилгээ аваад байна

Иймд тус байранд амьдардаг 41 өрхийн 110 иргэнээс коронавирусийн шинжилгээ аваад байгаа юм. Шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд тэр хүртэл тус байранд хөл хорио тогтоох аж. Шинжилгээний хариу ямар байхаас хамаарч цаашид хөл хорих эсэхийг шийдэх юм байна. Харин Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан жолоочийг Улаанбаатар хот руу шилжүүлэн, ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.

 


Дархан-Уул руу хүнс тээвэрлэсэн, коронавирустэй жолооч 500 оюутны байранд амьдардаг байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188