• Өнөөдөр 2024-05-17

Баянзүрх дүүргийн 500 оюутны байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

2021-01-28,   756

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 500 оюутны байранд ]коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Одоогоор тус  оюутны байранд хөл хорио тогтоож, хамгаалалтад аваад байгаа бөгөөд иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Түүнчлэн гэрийн ажиглалтад байхыг зөвлөж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Нэгдүгээр сарын 28 буюу өнөөдөр 11:00 цагийн байдлаар дараах 15 байршилд хөл хорио тогтоогоод байна. Үүнд:

  1. БГД-ийн XXI хороо Горьк нийтийн байр
  2. БЗД-ийн XIX хороо Саруул тэнгэр 103 байр
  3. БЗД-ийн II хороо 8-1-р байр
  4. БЗД-ийн XVII хороо 61-р байр
  5. БЗД-ийн VIII хороо Х апартмент 1, 2 дугаар байр
  6. БЗД-ийн XVI хороо Офицер таун хотхон 19 дүгээр байр
  7. БЗД-ийн VII хороо 37а, 38а байр
  8. БЗД-ийн XIX хороо 500 оюутны байр
  9. ЧД-ийн III хороо 23-р байр
  10. СХД-ийн VIII хороо 50 айлын орон сууц
  11. СХД-ийн XV хороо 20-р байр
  12. СХД-ийн XIX хороо Чин нийтийн байр
  13. СБД-ийн VIIII хороо Цэлмүүн товер 605 байр
  14. СБД-ийн I хороо 23-р байр
  15. СБД-ийн VIII хороо GB плаза

Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрд харилцан адилгүй байгаа аж.


Баянзүрх дүүргийн 500 оюутны байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188