• Өнөөдөр 2025-03-16

Завхан, Увс аймгийн коронавирусийн сэжигтэй тохиолдлын хариу гараагүй байна

2021-01-28,   988

Коронавирусийн батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25 тохиолдлоор нэмэгдсэн. Эдгээрийн нэг нь орон нутагт буюу Дархан-Уул аймагт хүнс тээвэрлэж байсан жолооч байгаа юм.

Мөн өчигдөр бид Завхан, Увс аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Одоогоор сэжигтэй тохиолдлын хариу гараагүй байгаа аж. Баталгаажуулах шинжилгээ хийж байгаа бөгөөд иргэдийг тусгаарласан байна. Сүүлийн үед гудамж, хороолол, сайн дураар, хөдөө орон нутаг явахаар шинжилгээнд хамрагдсан иргэдээс вирус илрэх тохиолдол байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нийслэлд хэд хэдэн дүүрэгт идэвхтэй голомт байгаа аж. Халдварын эх үүсвэр тодорхойгүй байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. 


Завхан, Увс аймгийн коронавирусийн сэжигтэй тохиолдлын хариу гараагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com