• Өнөөдөр 2024-05-18

Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан жолоочоос коронвирусийн халдвар илэрлээ

2021-01-28,   788

Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 15202 хүн шинжилгээ хийхэд 25 хүнээс коронавиурсийн халдвар илэрчээ. Эдгээр хүний гурав нь пиццаны газрын ажилтнаас  илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Түүнчлэн Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан жолоочоос коронвирусийн халдвар илэрсэн байна.

Тухайн жолооч нь энэ сарын 23-нд нийслэлд PCR шинжилгээ хийлгэж,  хүнс тээвэрлэсэн бөгөөд Дархан-Уул аймагт дахин хяналтын шинжилгээнд хамрагдахад тест нь  эерэг гарсан байна.

Улмаар аймгийн вирус судлалын лабораторид PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, Улаанбаатар хотод хүргэгдсэн аж. Ингэснээр  Улаанбаатарт  батлагдсан тохиолдол 861 боллоо. Бусад аймгуудад халдвар илрээгүй. Монгол Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1692 болсон бол өнөөдөр найман хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.


Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан жолоочоос коронвирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188