• Өнөөдөр 2024-05-18

Завхан аймагт очсон гурван иргэнээс КОРОНАВИРУСИЙН сэжигтэй тохиолдол илэрчээ

2021-01-27,   795

Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажиллагааг аймгууд нийслэлийн Онцгой комисстой хамтран энэ сарын 19-нөөс зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Завхан аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 19-24-ны хооронд 794 иргэнээ татан авсан байна. Тусгай үүргийн тээвэрлэлтээр очиж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа.

Улиастай сумын Богдын гол баг болон Жинст багийн хоёр, Баянтэс сумын нэг нийт гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Эдгээр иргэний сорьцыг Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна.

Тэгвэл Улиастай сумын Богдын гол баг болон Жинст багийн хоёр, Баянтэс сумын нэг, нийт гурван иргэний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Эдгээр иргэний сорьцыг Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. PCR шинжилгээний хариу гартал буюу нэгдүгээр сарын 27-ны 19:00 цагаас нэгдүгээр сарын 28-ны 21:00 цаг хүртэл тус сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.

Түүнчлэн тус аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос ирсэн иргэд болон хамт амьдарч байгаа хүмүүс гэрийн ажиглалтын журам зөрчсөн тохиолдолд өөрсдийнх нь зардлаар тусгаарлах байранд байлгахаар шийдвэрлэжээ.


Завхан аймагт очсон гурван иргэнээс КОРОНАВИРУСИЙН сэжигтэй тохиолдол илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188