• Өнөөдөр 2024-05-18

Дэлхийд коронавирусийн 100 сая тохиолдол бүртгэгдлээ

2021-01-27,   762

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 сая давж, 2.15 сая хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүний тоо дэлхий нийтэд 55.3 саяд хүрч, 44 сая гаруй хүн яг одоо эмчлүүлж буй аж.

Өчигдөр буюу энэ сарын 26-ний өдөр дэлхий дахинд 97 сая тохиолдол бүртгэгдээд байсан бол 24 цагийн хугацаанд гурван саяаар нэмэгджээ.

Их Британи Улсад л гэхэд 28 хоногийн дотор 1631 хүн вирусийн улмаас нас барж,  нийт нас барсан хүний тоо 100 мянга давлаа.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бүх хариулцлагыг хүлээж “Бид үнэхээр чадах бүхнээ хийсэн. Алдсан бүх л зүйлдээ харамсаж байна” хэмээн нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлжээ.

Харин АНУ-д 25 сая коронавирусийн тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд 423 мянган хүн вирусийн улмаас нас бараад байна. БНЭУ-д 8.8 сая, ОХУ-д 3.7 сая коронавирусийн халдвар авчээ.  

 


Дэлхийд коронавирусийн 100 сая тохиолдол бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188