• Өнөөдөр 2024-05-18

Орон сууцны хорооллуудад коронавирусийн халдвар бүртгэгдсээр байна

2021-01-27,   675

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 12703 хүнд PCR шинжилгээ хийснээс 11 хүнээс коронавирус илэрчээ.

Уг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн долоо хоногт дүүргийн орон сууцны хорооллуудад өвчлөл бүртгэгдсээр байгаа. Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн дөрөв, 15 дугаар хороонд, Сүхбаатар дүүргийн нэг, тавдугаар хороонд, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн нэг, 15 дугаар хороонд шинээр халдвар бүртгэгдсэн” гэв.

Улмаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн кластер өвчлөлийн тоо 1667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна.

 


Орон сууцны хорооллуудад коронавирусийн халдвар бүртгэгдсээр байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188