• Өнөөдөр 2024-05-04

ХОВД: Халдвар авсан хоёр иргэн болон ойрын хавьтал 41 иргэнийг Улаанбаатар хот руу онгоцоор шилжүүлнэ

2021-01-27,   889

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж явсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.

Халдвар авсан хоёр иргэн Улаанбаатар хотод энэ сарын 23-нд шинжилгээ өгөөд 24-нд хариу нь сөрөг гарч, 25-нд Ховд аймаг руу зорчсон. Шинжилгээ өгсөн өдөртөө Аянчин зочид буудал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин зах зэрэг газраар зорчсон гэх өгүүлэмжтэй байгаа.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт “Ховд аймаг руу зорчиж байгаа иргэдээс Дарви суман дээр шинжилгээ авч байгаа. Халдвар авсан нь тогтоогдсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ 16:45 цагт эерэг гарч, 21:00 цагт баталгаажсан. Эдгээр иргэнтэй нэг автобусанд сууж явсан 41 иргэнийг тусгаарлаад байгаа. Тэднийг маргааш өглөө 08:00 цагт халдвар авсан хоёр иргэнтэй хамт онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэх бөгөөд замын зардлыг улсаас даана. Тус хоёр иргэн Улаанбаатар хотод энэ сарын 23-нд шинжилгээ өгөөд 24-нд хариу нь сөрөг гарч, 25-нд Ховд аймаг руу зорчсон. Шинжилгээ өгсөн өдөртөө Аянчин зочид буудал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин зах зэрэг газраар зорчсон гэх өгүүлэмжтэй байгаа. Иймд шинжилгээ өгсөн өдрөө халдвар авсан байж болзошгүй гэсэн таамагтай байгаа. Мөн ямар нэгэн шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна” гэв.

Дарви сумын пост дээр эмнэлгийн байгууллагын 39 эмч, ажилтан ажиллаж байна. Түүнчлэн УОК-оос энэ сарын 27-ны 00:00 цагаас эхлэн орон нутгийн иргэдийг татан авах ажиллагааг зогсоох тухай  мэдэгдэл гаргаад байгаа юм.

 


ХОВД: Халдвар авсан хоёр иргэн болон ойрын хавьтал 41 иргэнийг Улаанбаатар хот руу онгоцоор шилжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188