• Өнөөдөр 2024-05-04

"Х апартмент" хотхоны оршин суугчаас халдвар илэрсэн тул түр хөл хорио тогтоожээ

2021-01-26,   687

Баянзүрх дүүргийн VIII хороо "Х апартмент-1" хотхоны нэгдүгээр блок байранд оршин суудаг нэг иргэн коронавирусийн халдвар авсан болох нь батлагджээ. Тодруулбал, тухайн иргэн коронавирусийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан аж. Харин өнөөдөр давтан шинжилгээгээр халдвар авсан болох нь батлагдсан байна.

Шинжилгээ авах явцад тус байрыг түр хугацаанд хамгаалалтад аваад байсан. Ямартай ч шинжилгээний хариуг харж, тусгаарлах эсэх нь шийдэгдэнэ. Одоогоор гэрийн ажиглалтад байхыг зөвлөж байна

Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Урнаагаас тодруулахад “Х апартмент" хотхонд оршин суудаг нэг иргэн коронавирусийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан. Давтан шинжилгээ авахад коронавирусийн халдвар авсан болох нь өнөөдөр тогтоогдсон учир тус байрны оршин суугчдаас шинжилгээ авч, саяхан дууслаа. Шинжилгээ авах явцад тус байрыг түр хугацаанд хамгаалалтад аваад байсан. Ямартай ч шинжилгээний хариуг харж, тусгаарлах эсэх нь шийдэгдэнэ. Одоогоор гэрийн ажиглалтад байхыг зөвлөж байна. Хөл хорио тогтоогоогүй” гэв.


"Х апартмент" хотхоны оршин суугчаас халдвар илэрсэн тул түр хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188