• Өнөөдөр 2024-05-04

Баянзүрх дүүргийн XIV хорооны нэг иргэнээс коронавирус илэрч, 97 хүнийг тусгаарлаад байна

2021-01-26,   988

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд амьдардаг нэг иргэнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, тус хорооны Нарт хотхоны 94В байрны гуравдугаар орцонд оршин суудаг нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь энэ сарын 23-нд буюу өнгөрсөн бямба гарагт батлагдсан байна. Тус иргэн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа аж.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Урнаагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоны 94В байрны гуравдугаар орцонд оршин суудаг 97 хүнээс өнгөрсөн ням гарагт шинжилгээ авсан. Хариу нь бүгд сөрөг гарсан. Одоогоор тус орцыг 14 хоногийн хугацаатайгаар хөл хорьж, тусгаарлаад байгаа. Долоо хоногийн дараа тус иргэдээс давтан шинжилгээ авна. Мөн 13, 14 дэх хоног дээр нь дахин шинжилгээ авч, тусгаарлалтыг нь цуцална. Бусад орцны иргэдийг тусгаарлаагүй” гэв.

 


Баянзүрх дүүргийн XIV хорооны нэг иргэнээс коронавирус илэрч, 97 хүнийг тусгаарлаад байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188