• Өнөөдөр 2024-05-04

"Талбай дээр эмнэл зүйн шинж тэмдэг бүхий хоёр хүн байсан ч хариу нь сөрөг гарсан"

2021-01-26,   685

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой гэрээг цуцлах асуудлаар Сүхбаатарын талбайд өчигдрөөс суулт зарласан билээ.

Энэ үеэр "Коронавирусийн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтал талбайд очсон" гэх мэдээлэл гарч, жагсаж байсан иргэдийг хамгаалалтад аваад байсан юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийх үеэрээ тайлбар өгөв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр талбайд жагсаал болсон. Энэ үеэр эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, халуунтай, ханиасан хоёр тохиолдол байна гэх мэдээлэл ирсэн. Үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах баг ажиллаж, энэ хоёр хүнийг тусгаарласан. Эхний байдлаар коронавирус илрээгүй" гэв.


"Талбай дээр эмнэл зүйн шинж тэмдэг бүхий хоёр хүн байсан ч хариу нь сөрөг гарсан"
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188