• Өнөөдөр 2024-05-04

А.АМБАСЭЛМАА: ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн

2021-01-26,   619

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод 13 тохиолдол илэрч, орон нутагт халдвар илрээгүй. 13 тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтнаас илэрсэн” гэв.

Сүүлийн 24 цагт коронавирусийн 13 тохиолдол илэрсний долоо нь нийтийн байрнаас, хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, үсчинд үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 1151 болж,  өчигдөр 42 хүн эмчлэгдэн гарчээ. Харин коронавирусийн батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 1656 болж, үүнээс 1211 хүн эдгэрсэн байна. Харин Улаанбаатар хотод 432 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 45, хөнгөн 384 хүн эмчлэгдэж байгаа аж.


А.АМБАСЭЛМАА: ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188