• Өнөөдөр 2024-05-04

А.АМБАСЭЛМАА: Энэ сарын 17, 18-нд үсээ засуулсан иргэнээс халдвар илэрсэн

2021-01-26,   858

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр халдвар тархах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа. Тэрбээр "Үсчин, худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотой эрсдэл нэмэгдсэн. Тодруулбал, нийтийн байр, гудамж хорооллоос бүртгэгдсэн халдварын эх уурхайг эрэн сурвалжлах явцад энэ сарын 17,18-нд үсээ засуулсан иргэнээс халдвар илэрсэн. Ингээд энэ үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүний шинжилгээ эерэг гарсан.

Мөн Сүхбаатар дүүргийн 45 дугаар байранд халдвар гарсантай холбоотой тус байрны 121 хүнд шинжилгээ хийсэн. Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Дамба, Бэлх орчмын 592 хүнд  шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар хариу нь бүгд сөрөг гарсан. 14 хоногийн хугацаанд давтан шинжилгээ хийнэ. Мөн өчигдөр талбайд жагсаал болсон. Энэ үеэр эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, халуунтай, ханиасан хоёр тохиолдол байна гэх мэдээлэл ирсэн. Үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах баг ажиллаж, энэ хоёр хүнийг тусгаарласан. Эхний байдлаар коронавирус илрээгүй" гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээд буй.

 


А.АМБАСЭЛМАА: Энэ сарын 17, 18-нд үсээ засуулсан иргэнээс халдвар илэрсэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188