• Өнөөдөр 2024-05-04

Ховд руу зорчсон гурван иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

2021-01-26,   886

Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагааг аймгууд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Ховд аймаг нэгдүгээр сарын 25-нд буюу өчигдөр 10:00 цагт хот хоорондын нийтийн тээврийн автобусаар иргэдээ татан авсан. Зорчигчдоос Дарви сумын пост дээр түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч байгаа юм. Тэгвэл өчигдөр нийтийн тээврээр зорчсон гурван иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус иргэдээс PCR шинжилгээ авахаар аймгийн төв рүү шилжүүлсэн бөгөөд бусад зорчигчдыг Дарви суманд тусгаарлаад байгаа аж.

Дарви сумын пост дээр баталгаажуулах зорилгоор түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Одоогоор гурван иргэний сорьцыг PCR шинжилгээгээр дахин баталгаажуулахаар Ховд аймаг руу явуулсан

Дарви суманд ажиллаж буй Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн  н.Одхүүгээс энэ талаар тодруулахад “Одоогоор Улаанбаатар хотоос гурван автобусаар ирсэн 130 орчим иргэнд шинжилгээ хийгээд байна. Өнөөдөр нийт таван автобус ирнэ. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд шаардлагын дагуу PCR шинжилгээнд хамрагдсан. Дарви сумын пост дээр баталгаажуулах зорилгоор түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Одоогоор гурван иргэний сорьцыг PCR шинжилгээгээр дахин баталгаажуулахаар Ховд аймаг руу явуулсан. Мөн эхний ээлжинд хоёр автобус Дарви сумын постоор нэвтрээд байна” гэв.

Дарви сумын пост дээр таван гэр бариад байгаа бөгөөд гурван гэрт нь шинжилгээ авч, үлдсэн хоёрт нь бүртгэл хийж байгаа аж. Ховд аймаг руу зорчихоор 750 орчим иргэн хүсэлт гаргасан. Одоогоор 250 гаруй иргэн тус аймагт очоод байна. Харин үлдсэн иргэдээ ирэх баасан гарагт татан авах аж.

Улаанбаатар хотоос ирэх болон явах иргэдийн анхааралд:

1. Тухайн иргэн нь Ховд аймгийн үндсэн харьяат иргэн байх.

2. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх.

3. Ховд аймагт ирээд гурван сар хүртэл хугацаанд оршин суух /буцаж явахгүйгээр/.

4. Иргэний цахим үнэмлэх биедээ авч явах.

Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах иргэд нь:

1. Тухайн иргэн нь Улаанбаатар хотын үндсэн харьяатай байх.

2. Улаанбаатар хотод гурван сарын хугацаанд оршин суух.

3. Иргэний цахим үнэмлэх биедээ авч явах.

4. Ховд аймгийн харьяат иргэн Улаанбаатар хот руу зайлшгүй шаардлагаар зорчиход /Эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, гачигдал гарсан бол нотлох баримт үндэслэлтэй байх/ 45 хоногийн хугацаанд буцаж ирэхгүй байх.

5. Өргөдлийн хамт аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-д ирэх.


Ховд руу зорчсон гурван иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188