• Өнөөдөр 2024-05-04

Нийтийн байрнаас коронавирусийн долоон тохиолдол бүртгэгдлээ

2021-01-26,   589

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээр сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, авто лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид  12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар илэрсэн хүмүүс Улаанбаатар хотын кластер өвчлөлийн ойрын хавьтал. Бүртгэгдсэн тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилтан байна. Бусад нь кластер голомтоос гарсан тохиолдлууд байна. Бэлхийн задгай, Дамбадаржаа орчим, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас коронавирусийн нийт долоон тохиолдол илэрсэн” гэв.

Ингэснээр улсын хэмжээнд кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 1151 болж,  өчигдөр 42 хүн эмчлэгдэн гарчээ. Харин коронавирусийн батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 1656 болж, үүнээс 1211 хүн эдгэрсэн байна. Харин Улаанбаатар хотод 432 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 45, хөнгөн 384 хүн эмчлэгдэж байгаа аж.


Нийтийн байрнаас коронавирусийн долоон тохиолдол бүртгэгдлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188